Танилцуулга

               2015 оны 08 сарын 28 ны өдөр 10  дугаар хорооны иргэний танхимд хамран сургах тойргийн 2-5 насны 269 хүүхдийг бүртгэсэн. 2015 онб 10 дугаар сарын 26 ны өдөр барилга хүлээлцэх улсын комисс ажиллаж цэцэрлэгийн барилгыг хүлээж авсан.
Цэцэрлэг үйл ажиллагааг явуулахад хүүхдэд шаардлагатай зөөлөн эдлэл анги танхимын тавилга эд хогшил байхгүй нь  хүндрэл бэрхшээлтэй байсныг 7 бүлгийн эцэг эхчүүд хуралдаж энэ асуудлыг шийдвэрлэж 56,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, БСШУЯ-ны 32 сая төгрөгийн, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Хүүхдэд ээлтэй Хан-Уул хөтөлбөрөөс 9,990,0сая төгрөгийн, ДЗОУБ 1,800,0 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтуудыг тус тус хийсэн байна.
              2015 оны 12 дугаар сарын 15 ны өдөр албан ёсны нээлтээ хийж тууз  хайчлах ёслолын үйл ажиллагаанд Нийслэлийн засаг даргын орлогч даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч  Ц.Буяндалай, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д. Батбилэг, Засаг даргын орлогч дарга Д.Анхбаяр, Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэсийн дарга С.Эрдэнэчимэг, Баярс Констракшин ХХК-ын  захирал Баянжаргал, Инженер н.Алтангэрэл нар тус тус оролцсон байна.
                Цэцэрлэг нь 7 бүлэгтэй 175 хүүхдийн хүчин чадалтай 30 багш ажилтангайгаар хамран сургах тойргийн 361 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж ажиллаж байна.
Нийт багш нарын 62,5 хувь нь магистер 37,5 баклаврын боловсролтой.
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 2
Өнөөдөр зочилсон 183
Энэ 7 хоногт 23
Энэ сард 204
Нийт зочилсон 5658